link
Монголын оюутны спортын холбооноос 2025 онд спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 9-наас тавдугаар сарын 11 -ний хооронд явуулж, дүнгээ гаргалаа.
энэ 2025 оны оюутны УАШТ-ий хөтөлбөрт волейбол, гандбол, жүдо бөх, модон бөмбөг, сагсан бөмбөг 3х3, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисийн спортын төрлүүд орсон.
Арван төрлөөр явагдсан тэмцээний зорилго нь оюутны дунд универсиадын үзэл санааг дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, оюутны бие бялдрын хөгжлийг дэмжин, спортын ур чадварыг сайжруулах, ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны зуны универсиад XXXIII наадамд оролцох монголын баг тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэгдсэн юм.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2025 оны 10 төрлийн спортын тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрыг Монгол Улсын Гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай Мон-алтиус дээд сургуулийн баг тамирчид эзэлсэн байна. Хоёрдугаар байрт доктор, профессор Т.Намнан захиралтай ШУТИС-ийн баг шалгарлаа. Гуравдугаар байрт Л.Алтанцэцэг захиралтай үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид шалгарсан байна.
Ирэх 2026 онд биеийн тамир, спортын тухай хуулийн монгол улсын оюутны спортын VII наадам болно. Энэхүү наадам нь 2024 оноос эхлэн дэлхийн оюутны универсиад наадмын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа засгийн газраас зохион байгуулж байна.
Тэмцээнд их, дээд сургуулийн аваргын анхан шатны тэмцээнээс шалгарсан 26 их, дээд сургуулийн 1,226 оюутан тамирчид, 150 гаруй багш, дасгалжуулагч нар оролцлоо.
ШУТИС-ийн тамирчдын амжилт:
Чөлөөт бөх
Шатар
Волейбол
ШУТИС ЭРЭГТЭЙ БАГ АЛТ, ШУТИС ЭМЭГТЭЙ БАГ 4-Р БАЙР
7. МС-ийн оюутан А. ЖАВХЛАН
8. МС-ийн оюутан М. ГЭНДЭНДАРАМ
9. МИСТ-ийн оюутан Б. ДАВААЖАРГАЛ
10. ЭХИС-ийн оюутан Э. ШИНЭТӨГС
11. ЭХИС-ийн оюутан М. МЯГМАРСҮРЭН
12. МХТС-ийн оюутан Г. ИДЭРЖАВХЛАН
13. МХТС-ийн оюутан Б. ЭРМҮҮНТӨГӨЛДӨР
14. ЭХИС-ийн оюутан Д. МӨНХ-ОРГИЛ
15. ЭХИС-ийн оюутан Н. БҮРЭНТӨГС
16. БАС-ийн оюутан Г. МӨНХЗОРИГ
ШИРЭЭНИЙ ТЕННИС
ГАНЦААРЧИЛСАН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД
17. БАС-ийн оюутан А. ӨСӨХБАЯР ХҮРЭЛ МЕДАЛЬ
ХОЛИМОГ ХОСЫН БАГИЙН ТӨРӨЛД
18. БАС-ийн оюутан А. ӨСӨХБАЯР ХҮРЭЛ МЕДАЛЬ
19. МС-ийн оюутан Б. ГЭРЭЛТЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ
3Х3 САГСАН БӨМБӨГ
ШУТИС ЭРЭГТЭЙ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ
20. ЭХИС-ийн оюутан Л. СУМЪЯАБАЗАР
21. ЭХИС-ийн оюутан А. АДЪЯА
22. ГУУС-ийн оюутан Г. ҮНЭНТӨГС
23. БАС-ийн оюутан Э. ЦЭРЭННЯМ
ЖУДО
24. МС-ийн оюутан М.МАЙДАР АЛТ, -100КГ ЖИНД
25. МС-ийн оюутан Л.АМАР-ЭНХ МӨНГӨ, + 78 КГ ЖИНД
26. ГУУС-ийн оюутан Ц.НОМИН-ЭРДЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ -57 КГ ЖИНД
МОДОН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД
27. ШУТИС-ИЙН Г.СУГАРРАГЧАА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea