link
2025 оны 5 дугаар сарын 14
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Эмнести Интернэшнл хамтран 2025 оны 5-р сарын 14-ний өдөр “Технологи ба хүний эрх” арга хэмжээ зохион байгуулж, санамж бичиг байгууллаа. Шинжлэх ухаан, технологитой холбоотой хүний эрхийн асуудлаар оюутан суралцагчдад мэдлэг олгох, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах зорилго бүхий уг санамж бичигт ШУТИС-ийг төлөөлөн захирал Др. Проф. Т.Намнан, Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар гарын үсэг зурлаа.
ШУТИС-ийн захирал Т.Намнан технологитой холбоотой хүний эрхийн асуудлаарх оюутан залуучуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй инженер мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран сургалт, семинар, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн бол технологи асар хурдацтай хөгжиж, технологийн компаниуд дэлхийн хэмжээнд хүрээгээ тэлж байгаа энэ үед бидэнд технологийн хүний эрхэд үзүүлж байгаа нөлөөлөл, эрсдэлийг зогсоох, ирээдүй хойчийн эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага үүсч байгааг Б.Алтантуяа захирал онцлон хэллээ.
“Технологи ба хүний эрх” арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа урилгаар оролцож, Монгол улс дахь цахим технологитой холбоотой хүний эрхийн асуудлаар танилцуулга хийлээ.
Монголын их, дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон явуулдаг “Философи-хүний эрхийн уулзварт” философийн улсын олимпиад нь:
• 2015 онд ‘Эрх чөлөө ба шударга ёс’,
• 2017 онд “Цахим ёс зүй: Философи хүний эрхийн уулзварт”,
• 2021 онд “Технологийн ёс зүй: Философи хүний эрхийн уулзварт” сэдвээр ШУТИС дээр зохион байгууллагдсан юм.
Энэхүү олимпиадыг жил бүр зохион байгуулахад “Монголын Эмнести интернэшнл” байгууллага нь хүний эрхийн онол, арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг өгч, мөн санхүүгийн хувьд ивээн тэтгэж ирсэн бөгөөд ШУТИС-ийн НХС-ийн философи, ёс зүйн багш нар хамтран ажиллаж ирсэн. 2024-2025 оны хичээлийн жилд “Инженерийн ёс зүй” хичээлийн хүрээнд бие даалтын ажлаар нэгд, Олон нийтийн газрын камержуулалт, хоёрт, Монголд хэрэглэгдэж буй АПП-ууд дээр хүний эрх, мэдээллийн аюулгүй байдал, ОУ-ын стандарт, МУ-н хууль эрх зүйн нийцэл зэргийн талаар багш, оюутнууд хамтран хийсэн судалгааны тайлангаа уг арга хэмжээний үеэр танилцууллаа.
Ирээдүйн хөгжлийг авч явах өндөр боловсролтой, чадварлаг “Технологи-хүний эрх”-ийн мэдрэмжтэй бүтээгч, хөгжүүлэгч, үйлдвэрлэгч инженер мэргэжилтэнг бэлтгэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea