link

“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС- Эрчим Хүчний Инженерчлэлйн Сургууль-Цахилгаан техникийн салбар болон “Залуу Инженер” клуб, Сүвэн-Уул ХХК хамтран ШУТИС VIII байрны Олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа болон шинээр нэвтэрч буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалтын мэдээллийг түгээх, тухайн мэргэжлээр суралцаж буй дэд бакалавр, бакалавр, магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил, бүтээлийг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Эмнэлгийн инженерчлэлийн ирээдүй” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их, дээд сургуулиудад Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч мэргэжлээр суралцаж буй нийт оюутан, судлаач нарын шилдэг илтгэл, бүтээлүүдийг 5-р сарын 3-ны өдөр шалгаруулав.
|
|
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл |
|||
|
Оюутны овог нэр, сургууль |
Сэдэв |
Удирдсан багш |
Эзэлсэн байр |
|
|
Г.Мөнхчимэг, ШУТИС-ЭХИС
|
Ardiuno uno-д суурилсан усны чанар тодорхойлогчийг хөгжүүлэх асуудал |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
I |
|
|
Э.Марал-Эрдэнэ, АШУҮИС |
Өндөр даралтат уурын ариутгалын чанар, техникийн үйлчилгээний хэрэгжилтийг судалсан дүн |
Магистр Д.Булгансүрэн |
II |
|
|
Т.Болорцэцэг, ШУТИС-ЭХИС |
Эрүүл мэндийн зөвлөмж, анхны тусламж болон шинжилгээний цаг захиалгын цогц систем |
Доктор (Ph.D), Дэд профессор Т.Батгэрэл |
III |
|
|
Т.Намуунзаяа, ШУТИС-ЭХИС |
Зүрхний дутагдлын мониторын дэвшилтэт технологиуд |
Доктор (Ph.D) М.Бумбат |
Тусгай |
|
|
С.Хүслэн, С.Насанбуян, ШУТИС-ЭХИС |
“ARCLIGHT” төхөөрөмжийн хөгжлийн хувьсал ба ашиглалт |
Доктор (Ph.D) М.Бумбат |
Шагнал |
|
|
|
Шилдэг биет бүтээл |
|||
|
Оюутны овог нэр, сургууль |
Сэдэв |
Удирдсан багш |
Эзэлсэн байр |
|
|
Т.Анхбаяр, ШУТИС-ЭХИС |
Дохионы хэлийг хөрвүүлэгч |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
I |
|
|
Г.Мөнхчимэг, ШУТИС-ЭХИС |
Ardiuno uno-д суурилсан усны чанар тодорхойлогчийг хөгжүүлэх асуудал |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
II |
|
|
Б.Мэндсайхан, Хүрээ МХТДС |
Цусны донорын вебсайт хөгжүүлэлт |
Магистр О.Уянга
|
III |
|
|
Ц.Баясгалан, ШУТИС-ЭХИС |
Нарны тусгалыг мэдрэгч |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
Тусгай |
|
|
Б.Билгүүн, ШУТИС-ЭХИС |
Ухаалаг цоож |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
Шагналт |
|
Мөн өдөр “Ажил олгогчдийн өдөрлөг”-ийг зохион байгуулснаараа онцлог байлаа.

Тус өдөр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт” хөтөлбөрийн багш нар, төгсөгчид, ажил олгогчид, оюутнууд нийт 150-180 хүн оролцсон.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026