link
2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудын дунд уламжлалт “COOK SHOW – 2025” ур чадварын тэмцээн 31 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Оюутнуудын онолын мэдлэгийг бодит ур чадвартай уялдуулж, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн дадлагыг бодит нөхцөлд хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд 1-5-р курсийн нийт 43 оюутан 5 багт хуваагдан өрсөлдлөө.
,
Баг тус бүр мэргэжлээрээ ажиллаж буй технологич, ахлах тогоочийн зөвлөмж дор ажилласан нь тэмцээнийг бодит мэргэжлийн орчинд өрнүүлсэн онцлогтой байв. HOTELIER подкаст, PRIMEAT брэнд, Нууц Товчоо жуулчны бааз, Комбуча Монголия, НАЗА Групп – Бродвэй ресторан зэрэг байгууллагууд тэмцээнийг ивээн тэтгэн, оюутнуудыг урамшуулж, дадлагын боломжуудыг танилцуулсан.



Тэмцээний нийлбэр оноогоор
1– р байрын “М-Агро ХХК Primeat”-ын нэрэмжит мөнгөн шагнал, шилжин явах цомыг 3-р курсийн оюутан Ц.Авирмэд ахлагчтай “5-р” баг
2 -р байрын “Нууц Товчоо ХХК”-ийн нэрэмжит шагналыг 3-р курсын оюутан Б. Жаргалмаа ахлагчтай “2-р” баг
3 -р байрын шагналыг 3-р курсийн оюутан Э. Баярмагнай ахлагчтай “4-р” баг тус тус эзэлж шалгарлаа.
Номинацийн төрөлд:
Монгол хоол – “Угсаатны хоол” МУ-ын Гавьяат багш, Доктор (Ph.D), Дэд Проф. Г.Энхтайван багшийн нэрэмжит шагналыг 5-р багийн Ц.Авирмэд, Ө.Тэмүүлэн нар,
Ур чадвар-“Хар хайрцаг” МУ-ын Зөвлөх инженер, Дэд Проф.Ц.Одбаяр багшийн нэрэмжит шагналыг 2-р багийн М.Ган-Эрдэнэ, Г.Эрхэмбилэг нар,
Амтлаг хоол – ХХҮДС -ийн багш Доктор (Ph.D),Дэд Проф. С.Сэржмядаг багшийн нэрэмжит шагналыг 5-р багийн Г.Номиндарь, Т.Үжин
Ширээ засалт – “Хосын ширээ засалт”: МУ-ын Зөвлөх инженер Д.Цэцэгмаа багшийн нэрэмжит шагналыг М.Сумъяабазар, Ч.Оюунхүү нар тус тус мэдлэг оюун, ур чадвараараа номинацийн шагналыг хүртлээ.
“COOK SHOW – 2025” нь оюутнуудын ур чадвар, багаар ажиллах чадвар, мэргэжлийн ёс зүй, сэтгэлгээний уян хатан байдлыг хөгжүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026