link
ШУТИС нь “Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяанс”-ын (https://mooc.global/) үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Шилдэг цахим хичээл, контент шалгаруулах “GMA Award 2025” (https://mooc.global/awards/global-mooc-online/) уралдаант шалгаруулалтад цахим хичээл, контент хөгжүүлэгч багууд болон профессор, багш нар та бүхнийг оролцохыг урьж байна. Тус шалгаруулалтад дараах чиглэлүүдээр оролцож болно.
☐ MOOCs
☐ Blended/Hybrid courses
☐ VR/AR
☐ AI (e.g. ChatGPT)
☐ Other Digital Technology
Уралдаанд оролцогчдын өргөдлийг хавсаргасан (2025 GMA Awards Application Form) файлын дагууд 2025 оны 05 сарын 30 хүртэлх хугацаанд ganbatda@must.edu.mn хаягаар хүлээн авна.
Холбогдох мэдээллийг шаардлагатай бол Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбаттай (Утас: 99147004) холбогдон тодруулж болно.
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН