link
ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. Сүмитомо корпорацын тэтгэлэг нь жил бүр 20 оюутанд 650 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд төгстлөө авах боломжтой байдгаараа онцлог юм. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөв. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хосокава Такаши, ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Оюутны үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа, “Сүмитомо корпораци”-ийн төлөөлөгчийн газрын менежер Б.Сансармаа нар оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг гардуулав.


Оюуны хөрөнгө оруулагч Сүмитомо корпорацын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Оюутны үйлчилгээний алба
2025.04.02
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026