link
"MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP" хөтөлбөрийн тэтгэлэгийг ШУТИС-ийн 15 оюутан авлаа. Тус арга хэмжээ 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ono Hideo тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцлоо. Монгол улсын хамгийн олон оюутантай, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах инженерүүд болон чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг ШУТИС-д суралцаж буй бакалаврын 10, магистрын 3, докторын 2, нийт 15 оюутанд 7.800.000 төгрөгийн тэтгэлэгийг олгож байгаа юм.
Тус тэтэглэгийг Мицубиши Корпораци 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 2011-2012 оны хичээлийн жилд 37 орны 48 сургуулийн 516 оюутанд уг тэтгэлэгийг олгосон байна.
Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим оронд 200 гаруй салбар нэгжтэй, 500 гаруй охин компани, хараат компаниараа дамжуулан бизнесийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь 2010 оны 4 дүгээр сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь одоогоор уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээс гадна Монголын дэд бүтэц болон санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea