link
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Логистик менежмент хөтөлбөрийн 19 оюутан (удирдагч багш С.Ариунбаяр), Механик хөтөлбөрийн 10 оюутан (удирдагч багш П.Баасансүрэн), Мехатроник хөтөлбөрийн 10 оюутан (удирдагч багш О.Болор) 2025 оны 1-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 1-р сарын 15-ны өдөр хүртэл БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд дадлага хийлээ.


Дадлагын хугацаанд оюутнууд мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ практикаар бататгаж авахын зэрэгцээ төмөр замын төрөл бүрийн симулятори дээр ажиллаж Жинжоу усан боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн дадлагын хугацаанд оюутнууд Хятад хэлний хичээл үзэхээс гадна Хятадын уламжлалт шавар урлаг, уран бичвэр, утсан зангилаа хийх гэх мэт өв соёлтой танилцлаа.





Эцэст нь хоёр орны оюутнуудын нөхөрлөлийг дэмжих зорилгоор танилцах үдэшлэг, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаас гадна Хятад оюутнууд өөрийн хотыг Монгол оюутнуудад танилцууллаа.



Мөн Монгол оюутнууд “Банш" өдөрлөгийн хүрээнд өөр өөрийн чаддаг аргаар бууз, банш хэрхэн чимхдэгийг Хятад оюутнуудад зааж өглөө.

Гадаад дадлага амжилттай явагдаж дадлагад хамрагдсан оюутнууд маань сертификатаа өвөртлөн сэтгэл өндөр буцлаа.

Энэхүү дадлагыг зохион байгуулсан ШУТИС-ийн гадаад харилцааны алба, “Нэг бүс нэг зам” ТББ болон БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн дадлагын хугацаанд цаг үргэлж хамт явсан орчуулагч, зохион байгуулагч Сүн Да болон орчуулагч Оюуномин нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026