link
ШУТИС-ийн 2024-2025 онд мөрдөх Хамтын гэрээг тус сургуулийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2024 оны 09-р сарын 02-нд өргөн барьж, сургуулийн захиргааг төлөөлөх бүрэлдэхүүн батлагдаж хэлэлцээрийг эхлүүлсэн болно. Энэхүү Хамтын гэрээний хэлэлцээрийн явцад зөрүүтэй саналууд их гарч, тохиролцоод хүрэх үүднээс Хөдөлмөрийн хуулийн дагуу тус сургуулийн ҮЭ-ийн зүгээс СБД-ийн Халамж, үйлчилгээний хэлтэст хандаж зуучлагч томилуулж ажилласан боловч, захиргааг төлөөлж оролцогчидын ирц хүрээгүй учраас зуучлагчийн үйл ажиллагаа дуусгавар болж, Хөдөлмөрийн хуулийн дагуу арбитрт томилуулан ажилласан болно.
Арбитрын шийдвэрийн дагуу ШУТИС-ийн 2024-2025 оны Хамтын гэрээнд профессор, багш, ажилтны үндсэн цалинг шат дараатай 50%-иар нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулсан заалтууд, хамрах хүрээг тодорхойлсон болно. Хамтын гэрээг 2024 оны 12-р сарын 04-ний өдөр баталж, СБД-ийн Халамж, үйлчилгээний хэлтэст бүртгүүлж, албажуулаад, 2024 оны 12-р сарын 09-нд хүлээн авлаа.
Хамтран ажилласан ШУТИС-ийн Захиргааны төлөөлөлд талархал илэрхийлье.

ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026