link
ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт 30 дахь олимпиад “TOGETHER WE CAN MAKE DIFFERNCES” уриан дор 2024 оны 10 сарын 28-аас 11 сарын 15-ны хооронд 3 үе шаттай амжилттай зохион байгуулагдав. Олимпиадад ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй инженер, технологи, хүмүүнлэг, бизнесийн мэргэжлийн 2500 оюутан оролцож, шилдэг 32 оюутан тэргүүн байр эзлэв. Олимпиадын шүүгчээр АНУ-ын мэргэжилтэн багш Патришиа Торнтон, МУБИС-ийн мэргэжилтэн багш Винсент Сафарек болон англи хэлний профессор багш нар ажиллалаа. Англи хэлний 30 дахь олимпиадыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Оюутны хөгжил үйлчилгээний алба, “Monex Australia”, “UBIQ Solution” “Монгол эм импекс концерн” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж хамтран ажиллаад байна. “Монгол эм импекс концерн” компани 2 дахь жилдээ тус олимпиадыг ивээн тэтгэж оюутны англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Олимпиадад идэвхтэй оролцон тэргүүн байр эзэлсэн нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсч, хамтран ажилласан нийт байгууллагуудад талархал илэрхийлье.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026