link

Текстилийн салбарын машин тоногт төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн, худалдаа БНХАУ-ын Шанхай хотод 2024 оны 10-р сарын 14-18 өдрүүдэд болж өндөрлөв. Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Батсүрэн, Э.Байгалмаа нар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Уран нинж” ХХК-тай хамтран оролцлоо.
Үзэсгэлэн текстилийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага, орчин үеийн тоног төхөөрөмжүүд, технологиудыг мэргэжлийн хүрээнд танилцуулав.
Текстилийн салбарын зарим онцлогоос дурдвал:

Хялгас ялгах /самнах/: Хялгасыг нь ялгах технологид агаарын урсгалыг ашиглах технологийг нэвтрүүлсэн машин тоног төхөөрөмжийн эзлэх хувь өссөн байна.
Ээрмэл үйлдвэрлэл /утас/: Хүний гараар хийх үйл ажиллагааг хөнгөвчлөн улмаар хүний оролцоот дамжлагыг цөөлөх чиглэлд түлхүү анхаарч байна. Жишээлбэл, шпулийг солих ажиллагаа бүрэн автомат төхөөрөмжтэй болжээ. Мөн ээрмэлийн үйлдвэрлэлд топсыг ашиглах болсон байна. Үүнээс харахад манай улс ноос, ноолууран топсын үйлдвэрлэлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай болж байна.

Сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл: Сүлжих машины хурдыг нэмэгдүүлж, сүлжмэл эдлэлийг бүтнээр нь сүлжих технологи бүрэн гүйцэт нэвтэрсэн байна. Мөн цагираг сүлжих машинаар олон төрлийн сүлжээстэй битүү сүлжмэл даавуу үйлдвэрлэх технологи хурдацтай хөгжиж байна. Цагираг сүлжих машины зах зээлийн хэрэглээ ихсэж байгаа нь ажиглагдлаа.
Нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл: Нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлд добби механизмтай машин /челноктой/ халагдсан байна. Зах зээлд челнокгүй /рапир, чавх/ машин түрэн орж иржээ. Ингэснээр хиймэл ширхэгтээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад нэхэх машины хурдыг 700 эргэлт/минут хүргэх боломжийг бүрдүүлсэн байна. Үүнээс гадна жаккард механизмтай машины хэрэглээ нэмэгджээ.

Лабораторийн тоног төхөөрөмж: Лабораторийн тоног төхөөрөмж нь зах зээлд хүрээгээ тэлж, шинэ дэвшилтэд тоног төхөөрөмжүүд нэмэгджээ. Мөн лабораторийн олон төрлийн туслах багаж, сэлбэг хэрэгсэл, материалыг үзэсгэлэнд тавьж, худалдаанд гаргасан байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026