link

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, болон Бүгд найрамдах Солонгос улсын "Духуа инженеринг" ХК-ны хооронд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, Нийслэл Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэг солилцох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, "Духуа инженеринг" ХК-ны Тээврийн хэлтсийн дарга Жонг Сү Донг нар 2024 оны 09 сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Нийслэл Улаанбаатар хотод "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, "Духуа инженеринг" ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой юм.

ШУТИС-ийн ректор Т.Намнан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, Механик тээврийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс оролцов.
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026