link
Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Олон улсын инженерийн сургууль байгуулах гэрээг ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жанфен нар үзэглэв. Гэрээ байгуулахад Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Бао Шианхуа, Боловсролын танхимын дэд дарга Ван Вэй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.
Гэрээний хүрээнд шинэ мэдлэг, технологийг хөгжүүлэх, нэн шаардлагатай байгаа инженерийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх Олон улсын инженерийн сургуулийг Шинэ Зуунмод хотод байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хоёр талын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн бүтээлч эдийн засаг, худалдааны дэд бүтцийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
https://moe.gov.mn/post/159433
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026