link
МУИС үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит их, дээд сургуулиудын багш, оюутнуудын багийн шатрын тэмцээн 2012 оны 09-р сарын 29-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын 9 баг өрсөлдсөнөөс шатрын спортын мастер Ө.Цэрэн ахлагчтай ШУТИС-ийн баг хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүн
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргье.
ШУТИС-ээс Монголын шатарчдын сор болсон олон авьяаслаг, хүчтэй залуу шатарчид оюутан цагаасаа тодрон гарсан нь нэр цуутай сурган хүмүүжүүлэгч, доктор, профессорууд Чулуунхүү, Д.Цэдэндамбаа, Самбуу, Цэнджав, С.Дэнзэн, Ж.Нямдорж, Ө.Цэрэн, Ш.Балжинням, Д.Батхуяг зэрэг олон багш нарын шатрын мэдлэг, сургалтын чанар, арга барил, зохион байгуулах ур чадвар, онцлогын үр нөлөө илрэл юм. Тухайлбал оюутан залуусын шатрын гараа, төгсгөлийн онолын мэдлэг, сургалтын чанар, байрлалын үнэлэлт, нарийн ээлжтэй уран хурц тоглолт, олон нүүдэл тоолж сайн хувилбарыг сонгох чадвар зэргийг хөгжүүлж чадсан нь манай сургуулиас мэргэжлийн хүчтэй олон залуу мастерууд төрөн гарах шимтэй хөрс болж байлаа. Энэ залгамж холбоог үргэлжлүүлэх, ШУТИС-ийн шатрын багийг бүрдүүлэх зорилгоор Математикийн Сургуулийн "Эвийн тэнгэр" шатрын клубээс ШУТИС-ийн шатрын багийн аварга шалгаруулах 2-р тэмцээнийг 2012 оны 09 сарын 28-нд зохион явууллаа.
Тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 8 баг оролцож багийн дүнгээр ҮТДС-1-р байр, УУИС-2-р байр, ХИБС-3-р байрыг эзэллээ. Тэмцээний шүүгчээр шатрын спортын дэд мастер Ө.Цэрэн, дэд мастер Д.Батхуяг, 1-р зэрэгтэй багш В.Чимэдлодой нар ажиллаа.
Шатрын тэмцээнд идэвхитэй оролцсон оюутнууддаа баярлалаа.
Мөн тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, тусалсан МС-ийн захиргаа, хүндэт багш нартаа баярлалаа.
Математикийн Сургууль
Эвийн тэнгэр шатрын клуб
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea