link
ШУТИС-ийн Оюутны Холбооноос “Эрч хүчтэй-Эрүүл залуу нас” уриан дор 2 дахь жилдээ ҮСАХ-тэй хамтран зохион байгуулсан “Нэгдсэн Танилцах Өдөрлөг” 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ректор, гавьяат багш, доктор профессор Б.Дамдинсүрэн болон ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн Б.Сайнсанаа нар нээж үг хэлсэн.
Өдөрлөгт Реппер Gee, Universe Best Songs наадмын шилдэг 25 оролцогчдын нэг Акбота, “Coke`n beat” амьд хөгжмийн наадмын тусгай байрын шагналт ЭХИС-ийн “Power band” амьд хөгжмийн хамтлаг, МХТС-ийн DY хамтлаг, ШУТИС-ийн чөлөөт бүжгийн “Бөртэ Чонын Үрс”, дуучин BX нар болон ШУТИС-ийн авъяаслаг оюутан залуус FLASH MOB хийн оюутнууддаа бэлэг барьсан.
Энэ жилийн онцлог нь Мобиком корпорацийн MobiXpress үйлчилгээнд хамрагдсан нийт оюутнуудын 5000₮-ийн ТАХ-ийг 2500₮ болгон хямдруулсан. Мөн оюутан залуусын Be Brand, Бодь групп, үүрэн телефоны үндэсний оператор G-Моbile компаниудтай хамтран олон олон бэлгийг оюутнууддаа барьсан. Нэгдсэн танилцах өдөрлөгт нийт 1400 гаруй оюутан хүрэлцэн ирсэн ба зөв боловсноор нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлж чадсан.
ШУТИС-ийн Оюутны Холбоо
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea