link
Улсын химийн XXXIII олимпиадыг их дээд сургуулийн оюутнуудын дунд ШУТИС Монголын Химийн Олимпиадын Хороотой хамтран 2024.03.30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Олимпиадад ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, ШМТДС, МГТИС, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль зэрэг 8 их, дээд сургуулийн оюутнууд оюун ухаан, мэдлэг чадвараа сорьсон ба олимпиадын зохион байгуулалтад 10 их, дээд, дунд сургуулийн 26 багш ажилчид ажилласан болно. Олимпиадыг нээж ШУТИС, ХШУС, ХИС-ын эрхлэгч Ю.Ганчимэг үг хэлж, МХОХ-г төлөөлж ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл мэндчилгээ дэвшүүлэв.
|
|
2024.03.30-ны өдөр А бүлгийн онол бодлогын, Б бүлгийн сорил туршилтын тэмцээн зохиогдсон болно. А бүлгийн тэмцээн нь их дээд сургуулийн 1 ба 2-р курсийн оюутнуудын дунд зохиогддог бөгөөд энэ удаагийн олимпиадад 41 оюутан оролцов. Б бүлгийн тэмцээн нь их дээд сургуулийн 3 ба 4-р курсийн оюутнуудын дунд зохиогддог бөгөөд 38 оюутан оролцов. 2024.03.31-ний өдөр Б бүлгийн онол бодлогын тэмцээн, А бүлгийн сорил туршилтын тэмцээн зохиогдлоо.
|
|
Олимпиадын бодлого, сорил туршилтын ажлыг Төмөр Замын Дээд Сургууль, Шинэ Монгол Сургууль, Бага Тэнгэр Олон Улсын Сургууль, ШУТИС-ийн багш нар боловсруулсан ба олимпиадын материалыг ШУТИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, ШМТДС, МГТИС, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш нар засаж, шалгаруулалтыг гүйцэтгэв.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2024.04.05-ны өдөр МУИС дээр болж өндөрлөлөө. ШУТИС-ийг төлөөлөн А бүлгийн шалгаруулалтад оролцсон ХШУС, ХИС-ын оюутан Т.Заяа, С.Уранзаяа нар хүрэл медаль хүртсэн бол Б бүлэгт ШУТИС, ХШУС, ХИС-ын оюутан О.Анударь, Б.Ариунзаяа, Г.Сэрээнэндулам нар мөнгөн медаль, Э.Уянга, А.Оюунцоож нар хүрэл медаль хүртэв.
|
|
Улсын химийн XXXIII оюутны олимпиадыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын Химийн Олимпиадын Хороо, ШУТИС, ХШУС-ийн захиргаа, ШУТИС, ХШУС, ХИС-ын профессор багш, сургалтын мастерууд болон хамтран ажилласан бүх их, дээд, дунд сургуулийг төлөөлөн ажилласан багш нартаа талархсанаа илэрхийлж байна.
ШУТИС, ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School