link
Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Их дээд сургууль, нийтийн, ерөнхий боловсролын, тусгай номын сангийн ажилтан, албан хаагчдын спортын ур чадварыг сорих зорилгоор спортын 4 төрөлт тэмцээнийг 2012.09.06 - 2012.09.09 хооронд зохион явууллаа. Энэ жилийн соёл урлагын ажилтны өдрийн спортын тэмцээнийг ШУТИС-ийн номын сан зохион явуулсан бөгөөд тэмцээнд ШУТИС-ийн номын сан, Монголын Үндэсний номын сан, Хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн номын ордон, Их засаг их сургуулийн номын сан, Удирдлагын академын номын сан, Соёл урлагын их сургуулийн номын сан, Улаанбаатар дээд сургуулийн номын сан, Сонгино хайрхан дүүргийн ЕБС-ийн номын сангууд, Дундговь аймгийн нийтийн номын сан зэрэг 10 гаруй байгууллагын 170 гаруй тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн төрлөөр ур чадвараа сорилоо.
Тэмцээнд ШУТИС-ийн номын сангийн хамт олон багаараа оролцож 1 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар II байр эзэллээ.
Жил бүр зохиогддог уг тэмцээн нь ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Ирэх жил уг тэмцээнийг Хүүхдийн номын ордон зохион байгуулана.
ШУТИС-ийн номын сангийн хувьд энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн болон бүрэлдэхүүн сургуулийн номын санчид идэвхитэй оролцсоныг тэмдэглэе.
Жич: Сургалт, Нээлттэй хаалганы өдрүүд үргэлжилж байна.
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project