link

“Хятад хэлний идэвхтэй сургалтын аргууд” монгол, хятадын хамтарсан ЭШХ амжилттай өндөрлөлөө
2024-01-26 10:11 ЗАА

2024.01.19 өдөр ШУТТНС-ийн 405 тоотод “Хятад хэлний идэвхтэй сургалтын аргууд” ЭШХ явагдлаа.

Хятад улсын “Нэг бүс нэг зам” үйл ажиллагааны хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг Шандуны их сургууль болон ШУТИС-ийн хооронд “Шинэ мэдээллийн платформ байгуулах” хамтарсан төсөл хэрэгжиж, хятад хэлний сургалтад сургалтын идэвхтэй арга хэрэглэх ялангуяа богино бичлэг, Тик ток зэргийг хэрхэн хэрэглэх, техник технологи болон ололттой тал хийгээд учирч буй хүндрэл бэрхшээл зэргийн талаар судалгаа хийж байгаа. Үүний хүрээнд бид “Хятад хэлний идэвхтэй сургалтын аргууд” нэрийн дор цахим болон танхим хосолсон байдлаар ЭШХ-ыг зохион байгуулж монгол улс дахь хятад хэлний сургалт явуулдаг сургуулиудын төлөөлөгч болох эрдэмтэн багш нар оролцохын зэрэгцээ хятад улсын судлаачид цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

 

Хурлыг нээж Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар болон төслийн хятад талын удирдагч Шандуны их сургуулийн доктор, дэд профессор Зян Жицуан үг хэлж хуралд амжилт хүсэв. Хурлын даргалагчаар МУСГЗ, доктор, профессор, МУИС-ийн Күнзийн Институтийн “Орчуулга Судалгааны төв”-ийн захирал М. Чимэдцэеэ болон Гадаад хэлний сургуулийн дэд профессор Л.Чойжилмаа нар ажилласан.

 

Энэхүү төслийн хүрээнд монгол улсын хэмжээнд хятад хэл суралцагч 411 оюутнуудаас санал асуулга авсан. Энэ талаарх судалгаагаа эмхэтгэлд нэлээд дэлгэрэнгүй тусгасан тул та бүхнийг үзэж танилцаж болно. Мөн сургалтанд техник технологи ашиглах, бүтээлч байх, youtube, Tik tok, богино бичлэг зэргийг ашиглах нь ихэссэн. Энэ нь нэг төрлийн сургалтын идэвхтэй аргууд болсон. Бидний судалгааны ерөнхий үр дүнгээр хамгийн түгээмэл хэрэглэдэг богино бичлэгт youtube, tik tok, wechat зэрэг.  Мөн одоогийн оюутнууд урт зүйлд тэгтлээ дуртай биш аль болох богино, товч тодорхой бичлэгт дуртай. Хичээлийн агуулгыг номноос үзсний дараа богино бичлэгээр баталгаажуулах нь илүү их үр дүнтэй, эсвэл хамтад нь хэрэглэх нь ач холбогдолтой гэж үзсэн байна.

 

Хурлын үйл ажиллагааг дэмжин ажилласан ГХС-ийн болон ШУТТНС-ийн хамт олонд талархснаа илэрхийлье.

2024.1.23

Affiliated schools