link

“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
2024-01-22 18:35 ЗАА

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 91, магистрын 53 дэх удаагийн төгсөлт  2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 231, бакалаврын 573, онцлох дипломтой 25 оюутан төгсөн гарч байна.

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т.Намнан болон газрын захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал,  салбарын эрхлэгч, эрдэмтэн, профессор багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн захирал Т.Намнан нээж үг хэллээ.

 

Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга доктор М.Эрдэнэтуяа уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа  эхэлсэн.

Энэ удаагийн төгсөлтөөр ШУТИС-ийн бакалаврын шилдэг төгсөгч 11, бакалаврын тэргүүний төгсөгч 2, магистрын шилдэг төгсөгч 1 шалгарлаа.

 

ШУТИС-ийн бакалаврын ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”

Д/д

Сургууль

Мэргэжил

Овог

Нэр

Голч

1

Барилга, Архитектурын сургууль

АРХИТЕКТУР

ГАНБААТАР

ОЮУНГЭРЭЛ

3.58

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

НИЙГМИЙН АЖИЛ

НАСАНБАТ

БАЙГАЛЬЗУЛ

3.77

3

Геологи, уул уурхайн сургууль

ГАЗРЫН ТОСНЫ ИНЖЕНЕР

ГАЛБАДРАХ

ТАНАН

3.73

4

Гадаад хэлний сургууль

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОРЧУУЛГА /АНГЛИ ХЭЛ/

БАЛДАН-ОСОР

ЦОЛМОН

3.96

5

Дарханы технологийн сургууль

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕХАНИКЖУУЛАЛТ

СЕРИКБОЛ

ЭЛ-АМАН

3.68

6

Механик, тээврийн сургууль

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕХАНИКЖУУЛАЛТ

ГАНТУЛГА

БЯМБАДОРЖ

3.61

7

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

ПРОГРАММ ХАНГАМЖ

ЖАЛГАСХАН

БАУРЖАН

3.78

8

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ИНТЕРЬЕР ДИЗАЙН

ОТГОНБАЯР

ЕСҮЛЭН

3.76

9

Эрчим хүчний сургууль

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

ТӨМӨРЧӨДӨР

ТӨРБАТ

3.87

10

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

ЦАХИЛГААН
 СИСТЕМИЙН
АВТОМАТЖУУЛАЛТ

ТЭЛЭҮБЕРД

АБЫЛАЙ

3.72

11

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

СТАТИСТИК (Хамтарсан)

ПҮРЭВДОРЖ

ХАНЛАМАА

3.72

“ШУТИС-ийн бакалаврын Тэргүүний ТӨГСӨГЧ”

Д/д

Сургууль

Мэргэжил

Овог

Нэр

Амжилт

1

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛ СУДЛАЛ

МЯГМАР

ОЮУН-ЭРДЭНЭ

Mind Gate клубийн гишүүн. Суралцах хугацаандаа клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдыгаа манлайлсан. Мөн ЭШ, урлаг, спорт сайн дурын ажлуудад оролцдог.         /Голч дүн 3.72/

2

Эрчим хүчний сургууль

ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ИНЖЕНЕР

БАТГЭРЭЛ

ТЭМҮҮЖИН

Дуулаачийн клубийн гишүүн. ШУТИС-ийн нэгдсэн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байсан. 

/Голч дүн 3.2/

“ШУТИС-ийн магистрын ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”

Д/д

Сургууль

Мэргэжил

Овог

Нэр

Голч

1

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

УДИРДЛАГАТАЙ СИСТЕМ

БУМАНДАРЬ

БАЯНСАН

3.87

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд  профессорын мэндчилгээ дэвшүүлж үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, доктор, дэд профессор Ж. Туяацэцэг,  Уурхайн технологийн салбарын ахмад багш, Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, доктор, профессор С.Цэдэндорж, Барилга архитектурын сургуулийн барилгын инженерийн салбарын ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Я.Дүйнхэржав, Химийн инженерчлэлийн салбарын доктор (Ph.D), дэд профессор А.Сарнай эрдэмтэн багш нар төгсөгчдөд хандан үг хэллээ. Мөн нийт төгсөгч оюутнуудаа төлөөлөн магистр, бакалаврын шилдэг төгсөгчид мэндчилгээ дэвшүүлж эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд, зочид төлөөлөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэллээ

Төгсөлтийн ёслолын ажиллагааг Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны мэргэжилтэн Ц.Болдбаатар ШУТИС-ийн сүлд дуу  “ШУТИС бидний бахархал”  дууг  дуулан нийт төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэв.  Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба

Affiliated schools