link

БНСУ-ын Кунсан Үндэсний Их сургуулийн хоолзүйн ангийн оюутнууд шим тэжээлийн боловсрол олгох хамтарсан сургалт зохион байгууллаа
2024-01-03 09:31 ЗАА

Солонгосын Кунсан Үндэсний их сургууль “G-Seed-2023” Дэлхийд танигдсан оюутан бэлтгэх зорилготой Ази, Америкийн орнуудын түүх соёлтой танилцах, мэргэжлийн чиглэлээр туршлага солилцох тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг/хэрэгжүүлдэг байна. Тус хөтөлбөрт шалгарсан Шим тэжээл судлалын профессор Лий Чонхийгээр удирдуулсан хоолзүйн ангийн оюутнууд 2023 оны 12-р сарын 22-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл Монгол орны соёлтой танилцаж, шим тэжээлийн боловсрол олгох арга хэмжээг зохион байгууллаа.

Соёлын солилцооны хүрээнд Солонгос болон Монгол хоолзүйн ангийн оюутнууд харилцан туршлага солилцон, сургалтын материал, хэрэгслийг хэрхэн ашиглах талаар санал солилцов.

Мөн Сонгино-хайрхан дүүргийн 117-р цэцэрлэгийн хүүхдүүдэд Хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх болон чихрийн хэрэглээг бууруулах сэдвээр танхимын сургалт, Small-World болон ундаа, шүүс хийх дадлага хичээлийг явуулав.

 

Сургалтаар хүүхдүүд өөрсдийн ногооны фермийг бүтээж, хүнсний ногоог баримлын шавраар урлав.

  

Түүнчлэн хийжүүлсэн ундаа болон жүржийн шүүсийг шахах туршилтыг хийж, чихэрлэг амтыг харьцуулан судаллаа.

Кунсан их сургуулийн оюутнууд ШУТИС-тай танилцан, номын сан, хичээлийн лабораториудыг үзэж, хооллох зуршлын судалгааг хамтран явуулав.

 

Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Биотехнологи, шим тэжээлийн салбар,  Шим тэжээл судлалын төв болон хоолзүй, шим судлалын 3-р дамжааны оюутнууддаа талархал илэрхийлье.

ҮТС-ийн БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

Affiliated schools