link
“Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний инновацийн төвийн хурлын танхимд боллоо. Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлсний 60 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулан тус эрдэм шинжилгээний бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний геологийн алба, Уул уурхайн судалгааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. “Эрдэнэтийн-Овоо 60” Эрдэм шинжилгээний бага хурал геологич, маркшейдер, судлаач инженерүүдийн Эрдэнэтийн-Овоо тойрсон ордын геологийн судалгаа, гарал үүсэл, ашиглалт, хайгуул зэрэг сэдвээр танхимд илтгэл сонсож, хэлэлцүүлэн 11 дүгээр сарын 2-3-ны өдөр Орхон аймагт “Эрдэнэтийн-Овоо”-ны бүлэг ордтой танилцах хээрийн судалгаагаар үргэлжилнэ.
“Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, Япон улсын судлаачид, ШУТИС, МУИС, ШУА-ын Геологийн хүрээлэнгийн судлаачид, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Геологи, хайгуулын экспедици, Геологи, маркшейдерийн хэлтэс, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Ил уурхайн Геологийн товчооны инженерүүд илтгэл тавьсан.
Тэртээ 60 жилийн өмнө, 1963 онд нээн илрүүлсэн Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулан Монгол Улсад Геологийн шинжлэх ухаан, Геологийн салбарын үнэ цэнтэй чухал судлагдахуун болсоор байна.

Эрдэнэтийн ил уурхай жилээс жилд гүнзгийрэхийн хэрээр олборлож байгаа хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцөө өсгөх, хайгуул судалгааны ажилд жил бүр 15-20 тэрбум төгрөг зарцуулж байна.
Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэс, молибдены ордын стратегийн хил хязгаарын хүрээнд Геологийн судалгааг мэргэжлийн байгууллага судлаачтай хамтран явуулж, Оюутын хэсэгт нарийвчилсан хайгуулыг эхлүүлээд байна. Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, ордын судлагдсан байдлын өнөөгийн түвшинд дүгнэлт хийж, цаашдын чиглэлээ тодорхойлох нь эрдэм шинжилгээний хурлын зорилго юм.


Мэдээллийн эх сурвалж: https://www.erdenettoday.mn/article/6136#
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026