link
Материалын Технологийн Сургуулийн Материал Судлалын Салбарын эрхлэгч, доктор (PhD) Г.Батдэмбэрэл, Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын системийн профессорын багийн ахлах багш, Батчулуун нар 2012 оны 6 сарын 21-ны өдөр ОХУ-ын Москва хот дахь Н.Э.Бауманы нэрэмжит Техникийн Их Сургуульд зочлов.
Уулзалтын бүрэлдэхүүнд ШУТИС-ийн талаас багш Г.Батдэмбэрэл, Ч.Батчулуун, ОХУ дахь ШУТИС-ийн төлөөлөгч, профессор Л.Гүрбазар; Н.Э.Бауманы нэрэмжит Техникийн Их Сургуулийн талаас Сургалт-арга зүйн асуудал эрхэлсэн проректор Сергей Валерьевич Коршунов, Гадаад хамтын ажиллагааны дарга Михайл Кузнецов, Шинжлэх ухаан-арга зүйн “Инженерийн боловсрол” төвийн захирал Е.В.Винокурова, доцент, ахлах арга зүйч В.Б.Тимофеев нар оролцов. Талууд Материал судлалын шинжлэх ухааны чиглэлээр магистр ба докторантурт монгол оюутнуудыг сургах, залуу багш нарыг мэргэжил дээшлүүлэх, хамтран эрдэм шинжилгээний ажил хийх талаар санал солилцлоо. Мөн манай багш нар тус сургуулийн зайн тандалтын лаборатори, “Фотоника” төвийн багаж төхөөрөмжтэй танилцсан байна.Уулзалтын сүүлд тус сургуулийн сургалт-арга зүйн асуудал эрхэлсэн проректор Сергей Валерьевич Коршунов ШУТИС төгссөн, орос хэлтэй 2 бакалавр оюутныг өөрийн сургуулийн зардлаар магистрантурт суралцуулах боломжтойг гэж илэрхийлсэн байна.
Материалын Технологийн Сургууль
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea