link
ШУТИС, ХШУС-ийн Физикийн тэнхим нь 2018 оноос эхлэн “Хүрээлэн буй орчны инженерчлэл” 2+2 хамтарсан хөтөлбөрийг БНХАУ-ын Нанжины аж үйлдвэрийн их сургуультай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. 2023 оны 10 сарын 26-ны өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн төлөөлөгчидтэй уулзан Хүрээлэн буй орчны инженерчлэл 2+2 хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлэн цаашид хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Уулзалтад ШУТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга T.Ууганбаяр, мэргэжилтэн Ө.Батбаяр, Д.Үүрийнтуяа, ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр, ЭНБД Н.Насанбат, СЧА-ны дарга Г.Батцэцэг, Физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа, ХБОИ-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор О.Энхцолмон, мэргэжлийн багш нар, хөтөлбөрөөр суралцагч оюутнууд оролцов.



ХШУС-ийн Физикийн тэнхим
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026