link
ШУТИС Дарханы Технологийн Сургууль, Америкийн Бетоны институттэй хамтарсан “Бетоны талбайн техникчийн 1-р зэрэг” олгох олон улсын сертификат бүхий сургалт нь 2012 оны 4-р сарын 20-ноос 07-р сарын 5 ны хооронд нийт 70 цаг хичээллэж амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтанд шинээр бэлтгэсэн бетон зуурмагаас хэрхэн дээж авч сорьц бэлтгэх, бетоны чанарын үзүүлэлтүүдийг турших болон бетоныг арчлах стандарт аргачлалуудын талаар заасан бөгөөд сургалт танхимд болон талбай дээр туршилт хийх хэлбэрээр явагдав. Сургалт нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох зорилготой байсан тул суралцагсдын мэргэжлийн чадвар чансааг дээшлүүлэх төдийгүй мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлж зохих түвшинд хүргэж чадсанаараа давуу талтай боллоо. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох шалгалтыг Америкийн Бетоны институтийн доктор, профессор M.R Hansen ирж авлаа. Шалгалтанд нийт 27 инженер техникийн ажилтнууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдсан байна.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION