link
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн Багш нарын баярт зориулсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг профессор, багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, эрдэмтэн, профессор багш нарын төлөөлөл оролцлоо.
Дэлхийн багш нарын 57, Монголын багш нарын 29 дахь өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, боловсролын салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, хамт олноо манлайлж ажилласан ШУТИС-ийн профессор, багш, ажилтнуудын төлөөллийг шагнав.
ШУТИС-ийн Хүндэт өргөмжлөлөөр:

МУ-ын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр


МУ-ын Засгийн газрын шагнал “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр:


Эрдмийн зөвлөлийн шагналаар:
Ректорын нэрэмжит шагналаар:
нар тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн нийт багш нартаа дахин баяр хүргэж эрдэм номын бүтээл арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026