link
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хууль 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн холбогдуулан Авлигатай тэмцэх газар, ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар хамтран ШУТИС-ийн удирдлага, газар, албаны дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, хүрээлэнгийн захирал, захирлын туслах нарт сургалт зохион байгууллаа.
Энэхүү хууль нь 5 бүлэг 30 зүйлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхолын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ил тод байдлыг хангах зорилготой юм байна.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлстсийн ажилтан, комиссар Т.Билгүүн нар удирдан явуулсан бөгөөд сургалтад оролцогсод өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлын талаар асууж тодруулав.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea