link
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг Мэдээлэл, технологийн үндэсний паркд 2023 оны 9 дүгээр сарын нэгний өдөр нээлээ. Тус ангийг Цахим хөгжил харилцаа холбооны яамны санаачилгаар шинээр нээж нийт 50 сурагч хичээллэхээр боллоо.




Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Нямсүрэн болон бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: “Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлдэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 ангийг өнөөдөр нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэх зайлшгүй шаардлага байна. Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч ажиллана” гэлээ.
ШУТИС-ийн ректор Т.Намнан: Дэлхийд
Ахлах сургуульд суралцсанаар:
- Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
- Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
- Мэргэжлийн сертификат олгоно.
- Дадлага хийх орчин, ажлын байраар хангах юм байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026