link
2023 оны 06-р сарын 29-ний өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр нар Японы Ой мод үржүүлгийн төвийн (ОМҮТ) зочдыг хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
Уулзалтын үеэр ШУТИС болон ОМҮТ-ийн танилцуулга болон одоо хэрэгжиж байгаа үйл ажиллагаануудынхаа талаар товч мэдээлэл солилцов. Үүнд, ОМҮТ-ийн төлөөлөгчид Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монголын ой мод үржүүлэг болон холбогдох судалгааны ажил, хүрээлэнгийн үйл ажиллагаа болон Эрдэнэт үйлдвэртэй танилцсан байна. ШУТИС-д бэлтгэгдэж төгссөн боловсон хүчнүүд мэргэжлийнхээ дагуу амжилттай ажиллаж байгааг ОМҮТ-ийн төлөөлөгчид онцоллоо. Түүнчлэн мод тарих боловсруулах чиглэлийн ахисан түвшний мэргэжлийн хөтөлбөрүүдийг өргөжүүлж, одоо суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, дадлагажуулах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ШУТИС олон талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд Японы мод үржүүлгийн технологийг ашиглан Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицох технологийг судалж, хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа хоёр тал илэрхийлэв.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026