link
2012 оны 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 3-ны хооронд Тайланд улсын Кхон Каен их сургуульд зохион байгуулсан “Promotion of underutilized indigenous food resources for food security and nutrition in Asia and the Pacific” олон улсын хуралд Хүнсний Инженер Биотехнологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг, тэргүүлэх профессор Г.Энхтайван, дэд профессор Я.Алтанцэцэг болон Сулин хайрхан ХХК-ийн захирал Д.Ганболд нар амжилттай оролцоод ирлээ.
Профессор Г.Энхтайван “Indigenous food recourse for food security and nutrition in Mongolia” сэдвээр илтгэл тавьж, тус сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааг 5 ханын илтгэлээр танилцуулсан байна.
Хуралд НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Ази номхон далайн ба арлын орнуудын биологийн төрөл зүйлийн судалгааны олон улсын байгууллага, Нэгдсэн үндэстний их сургууль, Дэлхийн загасны нийгэмлэг, Дэлхийн хүнсний ногооны төв, Японы хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний олон улсын төв(JIRCAS) болон дэлхийн 31 улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамдын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, судлаачид оролцов. Хэлэлцсэн гол асуудал нь дэлхийн хүнсний хомсдол, шийдвэрлэх арга зам, улс үндэстнүүдийн хүнсний нөөц, шинэ хүнсний чиглэлүүдийн талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг, санамж, зөвлөгөө боловсруулав.
Хурлын үеэр хүнсний хангамж нөөц болон шинэ төрлийн хүнсний талаар мэдээлэл сурталчилгаа, үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд МУ-аас ШУТИС-ийн ХИБС-ийн байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн, Хөвсгөл хүнс ХХК, ШУҮ-ийн Монэнзим ХХК, Сулин хайрхан ХХК-ийн байгалийн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн, сурталчилгаа, бүтээгдэхүүний амталгаа явуулав.
Хурлын хүрээнд Тайланд улсын хүнсний зориулалтаар шавьж үржүүлж, мөөг тарималжуулдаг компанийн үйл ажиллагаатай танилцав.
НҮБ- ийн ХХААБ- аас ШУТИС-ийг 2013 онд “Биологийн төрөл зүйл, тогтвортой хоол хүнс ба эко систем” олон улсын хурал зохион байгуулахыг санал болгосон байна.
|
|
|
|
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project