link
ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын Гидрогеологи, Инженер геологи мэргэжлийн багш, оюутнуудын нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ний “Зөөвч-Овоо” ураны ордын нарийвчилсан судалгааны үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

“Зөөвч-Овоо” ураны ордын туршилтын үйлдвэрлэлийн талбайд
“Зөөвч-Овоо” ураны ордыг газрын доор уусган олборлох аргаар олборлох ба тус аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын доор металлыг нь гарган авах талаар танилцуулав.


Газрын доор уусган олборлох туршилтын үйлдвэрлэлтэй танилцаж байгаа нь
Газрын доор уусган олборлох аргыг ашиглахад тулгардаг байгаль орчныг хамгаалах, анхаарууштай гол сэдэв нь газрын доорх усны нөөц, горим нөхцөлийг судлах юм. Иймд ураныг хайх, олборлох, үйлдвэрлэлийн бүх үе шатанд гидрогеологич мэргэжилтэй инженерүүд ажилладаг ба ирээдүйд гидрогеологич инженерүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх, ажиллах хүч зайлшгүй хэрэгтэй болох талаар тус компанийн удирдлагууд онцоллоо.

Гидрогеологи, инженер геологи мэргэжлийн оюутнууд компанийн мэргэжилтнүүдтэй санал бодлоо хуваалцаж байна.
Байгаль орчны хамгааллын чиглэлээр тус компани нь олон ажлууд хийж байгаа бөгөөд түүний нэг нь говийн бүсэд модлог ургамлын үржүүлэг байв. Модлог ургамлын үржүүлгийн талбайтай багш, оюутнууд танилцлаа.
Үрсэлгээний хүлэмж болон модлог ургамлын үржүүлгийн талбай
Дорноговь аймгийн нутагт байрлах нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох “Зөөвч-Овоо” ураны ордын газрын дор уусган олборлох туршилтын үйлдвэрлэлтэй танилцах боломжийг олгосон Монголын Гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Х.Гарамханд болон биднийг хүлээн авч компанийнхаа үйл ажиллагаатай танилцуулсан “Бадрах энержи” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026