link
“Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт 2023 оны 03-р сарын 30-наас 04-р сарын 01-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулгын дэмжигч, хамтран зохион байгуулагчийн хувиарь ШУТИС, ГУУС-ийн багш, оюутнууд идэвхтэй оролцов.

2023-04-р сарын 01-ны Баянзүрх хайрханд болсон явган аялал, оргил булаацалдах тэмцээнээр өндөрлөв.
Зураг 1. Тамирчид, аялагчид Баянзүрх хайрханы оройд
Геологичдын ангилалд 1-р байранд “Тригтек” ХХК-ийн Д.Түдэв ахлагчтай тамирчид орлоо.

Зураг 2. Геологич ангилалд тэргүүн байр эзэлсэн Д.Түдэв ахлагчтай “Тригтек” ХХК-ны тамирчид
2-р байрыг “Гурван үндэс” ХХК-ийн геологичид
3-р байрыг Н.Гангааням ахлагчтай “Эрээн чулуу” ХХК
2-р байрыг Геологийн 2-р курсийн баг тамирчид
3-р байрыг Геологийн 3-р курсийн баг тамирчид эзэллээ.

Зураг 3. Б.Ичинхорлоо багш ахлагчтай оюутан ангилалд тэргүүлсэн Геофизикийн 2-р курсийн тамирчид

Зураг: 4 Гео-аялалыг ивээн тэтгэсэн “Эрээн чулуу” ХХК-ны захирал Г.Батзориг, ШУТИС-ийн дэд профессор С.Хишигсүрэн, “Gem Prospectors Blngolia” ХХК-ны геологич Ч.Энх-Амгалан нар
Гео-аялалыг Г.Батзориг захиралтай “Эрээн чулуу” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, идэвхтэй оролцсон 2 багийг “Gem Prospectors Blngolia” LLC-ийн геологич Ч.Энх-Амгалан ивээн тэтгэж мөнгөн шагналаар шагнав. ШУТИС-ийн багш нар тэмцээний зохион байгуулагчаар ажиллав.
Ширүүн хүйтэн салхи, цасан шуурга тэмцээнд оролцогч геологич, оюутнуудыг саатуулж чадсангүй ээ.
Д.Чулуун
2023-04-03
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2