link

ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXII чуулган” эдийн засаг, менежментийн салбар “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
2023-03-13 12:11 ЗАА

Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах эдийн засаг, менежментийн салбар “Эрдмийн шувуу” цомын төлөөх XX бага хурал нь Хүний нөөцийн менежментийн мэргэжилтэн бэлтгэсний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдана.

Нэг. Зорилго

Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

“Менежментийн шинэчлэлт - Бизнес шийдэл” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлагын хөтөлбөр, мэргэжлээр их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана.

Гурав. Ерөнхий шаардлага

Оюутны шилдэг илтгэлд тавигдах шаардлага:

  1. Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
  2. Техник технологи, эдийн засгийн судалгаа, шинжилгээ
  3. Тухай асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
  4. Оюутны илтгэх ур чадвар

Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална. Багаар ажилласан бол нэг багт 2 хүртэл оюутан байна.

Холбоос: http://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

Оролцох их дээд сургууль, оюутнууд  мэдүүлгээ 2023 оны 3-р сарын 27-ны дотор nyambayar@must.edu.mn  мэйл хаягаар илгээнэ.

Мэдүүлэгт:

    • Оюутны овог нэр
    • Оюутны мэргэжил, курс, код
    • Холбоо барих утас, email хаяг
    • Удирдсан багшийн нэр
    • Удирдсан багшийн цол зэрэг, албан тушаал

Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100,000 төгрөг байна. Сургуулийн хураамжийг 2023 оны 3-р сарын 27-ны дотор ШУТИС,  БуХС, Худалдаа хөгжлийн банкны  2611203410 тоот дансанд байршуулсан байна.

Илтгэлийн материалыг файлаар 2023 оны 3-р сарын 27-ны Даваа гаргийн 18.00 цаг хүртэл хугацаанд цахимаар tungalagtuyagaldan@gmail.com мэйл хаягаар илгээнэ.

Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 10 хоногийн хугацаанд хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.

  • 1-р шатны шалгаруулалт: Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 10 хоногийн хугацаанд мэргэжлийн багш нар, судлаач нараас бүрдсэн комисс 2023 оны 4-р сарын 05-нд нийт 10 өгүүлэл, илтгэл шалгаруулж, http://www.sbh.edu.mn/ сайт болон мэдүүлэгт ирүүлсэн утас, мэйл хаягаар I шатанд шалгарсан оюутны мэдээллийг хүргүүлнэ.
  • 2-р шатны шалгаруулалт  2023 оны 4-р сарын 07-ны Баасан гарагийн 13.00 цагт ШУТИС-ийн VIII байрны  12 давхарт хурлын танхимд явагдана.

Тав. Оюутны шилдэг илтгэл, бүтээлийн шагнал урамшуулал

     Илтгэл, өгүүллийг 3 байр эзлүүлэн шагнан урамшуулна.

Тэргүүн байр - 1 -  800.000 төгрөг, Цом, батламж

Дэд байр         - 2 -  500.000 төгрөг, Батламж

Гутгаар байр - 2 -  300.000 төгрөг, Батламж

Шагналт байр - 5  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тэргүүн байрын удирдагч багш – 1 – 300.000 төгрөг, Батламж

Дэд, гутгаар байрын багш нарыг батламж, үнэ бүхий зүйлээр урамшуулна.

Оюутны шилдэг өгүүллийг ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэж, нийтийн хүртээл болгоно.

Зургаа. Уралдааныг зохион байгуулагчид

  • ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
  • “Бизнесийн түнш байгууллагууд”

Долоо. Холбоо барих хүмүүс, утас:

ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар

Ч.Нямбаяр,  Утас: 99120181, Электрон шуудан: nyambayar@must.edu.mn

Г.Тунгалагтуяа, Утас: 91113700, Электрон шуудан: tungalagtuyagaldan@gmail.com

Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.edu.mn,  хаягуудаас үзэж болно

II шатны шалгаруулалт явагдах байршил:

           

 2023 оны 4-р сарын 07-ны Баасан гараг 13.00 цаг  

ШУТИС-ийн VIII байрны

 

 

 

 

 

Affiliated schools