link
WDC (Дэлхийн Бүжгийн Зөвлөл)-өөс жил бүр зохион байгуулдаг "WDC AL World Formation Championship” (Хамтлаг Бүжгийн ДАШТ) United Kingdom Wales Swansea хотноо “The Welsh Spectacular”event нь амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол улсаас МБСНХ-г төлөөлөн ШУТИС-ийн дэргэдэх А.Төрболд багштай "Хос-Уянга" цэнгээнт бүжгийн хамтлаг нь насанд хүрэгчид ангилалд “латин формейшн” төрөлд Монголын анхны алтан медалиар энгэрээ мялааж, 1-р байр, аваргын алтан цом өвөртлөн эх орондоо сайн явж ирлээ.
Туслан дэмжигч байгууллагууд болон хувь хүмүүс болох: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль , MIAT Mongolian Airlines, Баясгалан ахлагчтай "Хос-Уянга" хамтлагийн үе үеийн гишүүд, МБСНХ-ны нийт удирдлага, багш А.Амармэнд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хороо болон GOYOL Cashmere, Terminal студи,TG SPORT бүжгийн хувцсыг шаглаж өгсөн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Амжилт гаргасан оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.



Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026