link
2023 оны 3-р сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба “Наран Ижий Заяа” ТББ-тай хамтран нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр гурван арга хэмжээ төлөвлөсний эхнийх болох “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, тэмцэх мэдээллийн өдөрлөг”-ийг ШУТИС-ийн багш, ажилтнуудад зориулан зохион байгууллаа. Тус өдөрлөгт ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч Б.Азжаргал, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Д.Минжүүр, хорт хавдрыг даван туулагч нар, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ , “Наран Ижий Заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа, ШУТИС-ийн багш, ажилтнууд оролцов. Энэ нь хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэг хийлгэхийн ач холбогдлыг ойлгуулсан чухал арга хэмжээ боллоо.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026