link
МУИС-ийн ГХСС-иас МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит гадаад хэлний (англи, орос, хятад, герман ) олимпиадыг их дээд сургуулийн оюутнуудын дунд 4-р сарын 8-аас 5- р сарын 5-ны хооронд хоёр түвшинд зохион явуулж, 5-р сарын 10-нд шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө.

Нийтдээ 60 гаруй их дээд сургуулийн 500 –аад оюутан оролцсон олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцож шагнал хүртлээ. Англи хэл-дунд шат УУИС-ийн оюутан Э.Ажнай III байр, Орос хэл-сонгон судалж буй оюутнуудын дунд явагдсан олимпиадад БИАС-ийн оюутан М.Өнөрмөнх III байр, Г.Халиун- IV байр, Хятад хэл-дээд шат Ц.Цэнд-Аюуш -III байранд тус тус шалгарч шагнал гардан авлаа. Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэж цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье!
Зураг дээр: Англи хэл-дунд шатанд III байр эзэлсэн УУИС-ийн оюутан Э.Ажнай
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate