link
Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар тушаалын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GC FLU QUADRIVALENT” дөрвөн цэнт вакцинаар оюутан, багш, ажилчдыг дархлаажуулах аян ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд 2022 оны 12 дугаар сарын 22, 23-нд (цаг 10:00-15:30) зохион байгуулагдах тул идэвхтэй хамрагдана уу.
БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GC FLU QUADRIVALENT” вакцины товч заавар
Заалт: ДЭМБ-ын итгэмжлэл авсан тус вакцин нь томуугийн А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуугийн халдвараас урьдчилан сэргийлж 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэнэ.
Тун ба тарих арга: 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст 0,5мл-ээр нэг удаа гарын бугалгын булчинд тарина.
Хүчинтэй хугацаа: 2023 оны 8 дугаар сар
Вакцин хийхгүй заалт:
Анхааруулга:
ШУТИС ЭМТ