link
ХШУС-ийн ХИС-ын хамт олон ”Газрын тосны боловсруулалтын технологи” магистрын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж БМИҮЗ-д 2022 оны 10-р сард хүлээлгэн өгсөн бөгөөд 12 дугаар сарын 05-06 өдрүүдэд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон ХШУС дээр үнэлгээг явуулав.

Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудтай танилцан ХИС-ын нийт хамт олон, өөрийн үнэлгээний тайланг бичсэн багийн профессор багш нар, суралцагч, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөлтэй танхим болон цахимаар уулзалт хийж холбогдох тодруулга, лавлагаа авч ажиллаа.

2022.12.06-ны өдрийн 17.00-18.00 цагт шинжээчдийн баг ХШУС-ийн удирдлага, ХИС-ын хамт олонтой уулзаж хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлантай холбогдох санал, зөвлөмж өгч урьдчилсан дүгнэлтийг танилцуулан БМИҮЗ-д хүргүүлсэн болно.
Хамтран ажилласан Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, номын сан, сургалтын алба, санхүүгийн ажилтнууд, салбарын профессор, багш, сургалтын мастерууд, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад талархал илэрхийлье.
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026