link
Тус бага хуралд ШУТИС, МУИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, СЭЗДС, Орхон ДС, ОХУ-ын Новосибирскийн Техникийн Их Сургууль, АНУ-ын Аляска-Фейрбанксийн их сургууль, БНС-ын Чонбукийн их сургууль зэрэг дотоод, гадаадын их сургуулиудын 40 гаруй эрдэмтэн, судлаач-багш нар 30 гаруй илтгэл хэлэлцүүлж, оюутны сурах үйлийн нэн чухал үе шат бие даах ажлын чанар ,үр өгөөжийг дээшлүүлэн, боловсронгуй болгох асуудлыг орчин үед сургалтанд тавигдаж байгаа шаардлагын үүднээс нэг сэдвийн хүрээнд олон талаас нь туршилт судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцсэн нь сургалтанд онол-практикийн ач холбогдолтойн зэрэгцээ эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход чухал болсныг тэмдэглээд, цаашид дээд боловсролын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон БСШУЯ болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр зохион явуулж байх нь чухал гэдэгт хуралд оролцогсод санал нэгтэй байлаа.
Илтгэлүүдэд дэвшүүлсэн асуудлаар зөвлөмж гаргахаар бэлтгэж байна.
Илтгэлүүдийн хэвлэлийн бүрэн эх болон presentation-ийг ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН эрдэм шинжилгээний фондод электрон файл хэлбэрээр бэлэг болгон шилжүүлсэн тул сонирхсон профессор ,багш та бүхэн www.must.edu.mn, www.must-library.edu.mn хаягаар орж үзэж болно.
ХУРЛЫГ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БИАС. Инженерийн зурагзүйн багийн профессор О.АЛТАНГЭРЭЛ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea