link
Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор "Танан импекс" компанийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2022" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон ШУТИС-ийн ГУУС хамтран XX удаагаа амжилттай зохион байгууллаа.
20 жилийн хугацаанд энэхүү хуралд ШУТИС-ийн ГГТС, КТМС, МИС, УУИС (хуучин нэршлээр), ГХС, ГУУС; МУИС-ийн ГГС (хуучин нэршлээр), МТС, ШУС, ОУХНУС; Газарчин дээд сургууль, ХААИС-ийн ИС (хуучин нэршлээр), БУС, ЭХТС; СЭЗДС, ҮБХИС-ийн АБС; Шинэ Монгол Технологийн дээд сургууль, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулийн 300-400 (давхардсан тоогоор) бакалавр оюутнууд геологи, өрөмдлөг, гидрогеологи, геофизик, уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү, эдийн засаг, маркетинг менежмент, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хими, байгаль, экологи нөхөн сэргээлт, программ хангамж, механик, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний зэрэг бүхий л чиглэлийг хамарсан нийт 269 судалгааны өгүүллээр оролцжээ.
Оюунлаг ирээдүй-2022 хурлын 1-р шатанд ШУТИС, МУИС, ҮБХИС, СЭЗИС зэрэг их сургуулиудын оюутнуудын нийт 16 илтгэл ирснээс, 2-р шатанд 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцэж, шилдэг илтгэлүүдээ шалгаруулав. Хурлаар хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлүүд нь уламжлалт болон уламжлалт бус газрын тос, геологи, уул уурхай, экологи, аюулгүй ажиллагаа, маркетинг, менежмент зэрэг олон салбаруудыг хамарсан судалгаа шинжилгээний сонирхолтой илтгэлүүд байлаа.
Илтгэлүүдээс 1-р байранд ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Н.Тамир, Ж.Энхсаруул, З.Сайнбилэг нар “Биоремедиацид ашиглах RHODOCOCCUS-ийн төрлийн бактерийг ялган дүйх микробиологийн судалгаа” (Удирдагч: С.Дэлгэрмаа) илтгэлээр, 2-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Б.Эрдэнэцэцэг “Нүүрсний давхаргын хийн хэмжилт хийх судалгаа” (Удирдагч: Б.Наранцэцэг) илтгэлээр, 3-р байранд МУИС-ийн, ШУС-ийн оюутан Б.Тэгшжаргал “Тавантолгойн дунд пермийн нүүрс агуулагч тунамал хурдас хуримтлалын эртний орчин” (Удирдагч: Н.Байгалмаа) илтгэлээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, эрхэм шүүгч нар, хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ѳрѳмдлѳгийн "Танан импекс" компанийн хамт олонд талархал илэрхийлье.
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар
2022.11.17
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea