link
Шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээ жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ,инновацийн газар, MongoliaJol-той хамтран “ШУТИС-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд хийсэн дүн шинжилгээ, шийдэл” хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухаан, технологийн номын сангийн төлөөлөл, ЭШ-ний сэтгүүлүүдийн редакцын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт “Mongolian Geoscientist” (ГУУС), “Journal of Applied Science and Engineering A”(ХШУС) сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд эрхлэн гаргаж буй сэтгүүлийнхээ хөгжүүлэлтийн явц, үр дүнг, Эрдэм шинжилгээ, инновацийн газар “ШУТИС-иас эрхлэн гаргаж буй сэтгүүлүүдийн хөгжүүлэлт, авч буй арга хэмжээ”-г танилцуулав.

Тус хэлэлцүүлэгт оролцогсод эрдэм шинжилгээний сэтгүүлийг хөгжүүлэхэд шаардлагатай дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх санал гаргав. Үүнд: редакцын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнд гаднын байгууллагын төлөөлөл оролцуулах, гишүүдийн эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн Б цагт кредит тооцох, гишүүдэд ажлын гүйцэтгэлээр нь урамшуулал олгох, эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг шинэчлэх, сэтгүүлийн зөвлөл болон номын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний мэдээллийн баазыг өргөтгөх, бүтээлийн хуулбарлалт шалгах программыг тогтмол ашиглах, эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтыг баталгаажуулах, эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэгдсэн цахим сантай болох, их сургуулийн хэмжээнд хэвлэн нийтлэлийн нэгдсэн бодлоготой болох, сэтгүүлийн хүний нөөц (орон тоог), санхүүгийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх, олон улсын мэдээллийн сан WOS-ийг ашиглах эрхтэй болох, ШУТИС-ийн номын сангийн хайлтыг Google-д нээлттэй болгох, хэлэлцүүлгийг дахин зохион байгуулах зэрэг саналуудыг гаргалаа.
Эдгээр саналыг Эрдэм шинжилгээ инновацийн газраас холбогдох удирдлагад танилцуулах, цаашдын үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт, дүрэм журамдаа тусган ажиллах болно.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026