link
Монгол Улсын Засгийн Газрын бодлого, хөгжлийн чиг хандлага, эрдэс баялаг, геодезийн салбарын өнөөгийн түвшин хэтийн зорилт, дээд боловсролын шинэчлэлтэй уялдуулан салбарын сургалт, судалгаа, хамтын ажиллагаа-шинэ хөгжилд зориулсан цуврал хэлэлцүүлгийн “Газрын тос, хийн салбарын сургалт, судалгаа, хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлага” сэдэвт анхны хэлэлцүүлгийг Геологи, уул уурхайн сургууль, Газрын тос, өрөмдлөгийн салбар 2022 оны 11-р сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК”, МХЕГ, БНЭУ-ын ЭСЯ, “НИК” ХК, “Петрочайна Дачин Тамсаг ХХК, “Доншен-газрын тос-монгол” ХХК, “Эм Пи Ай консалтантс” ХХК, “Эрдэнэ газ” ХХК, “Газ ком” ХХК зэрэг газрын тосны салбарын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн ажилтан, судлаачид оролцлоо.
Хэлэлцүүлгийг нийтлэлч Д.Жаргалсайхан удирдан явуулж, Газрын тос, хийн салбарын өнөөгийн байдал, бодлого, төлөвлөлт, хүний нөөц, сургалт, судалгаа, хамтын ажиллагаа, цаашдын хандлагын чиглэлээр 5 илтгэлийг хэлэлцүүлж, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Уг хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд тавигдсан:
Илтгэл - 1: ШУТИС-ийн хөтөлбөрийн хөгжүүлэлт
Д.Гэрэлт-Од, ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга
Илтгэл - 2: Газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт
Ч.Хишигдалай, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга
Илтгэл - 3: Газрын тосны салбарын өнөөгийн байдал
Д.Даваабаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга
Илтгэл - 4: Газрын тосны салбарын хүний нөөцийн бодлого
Н.Наранбат, НИК ХК-ийн гүйцэтгэх захирал
Илтгэл - 5: Газрын тос, өрөмдлөгийн салбарын сургалт, судалгаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлага
М.Оюунтөгс, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч
Энэхүү арга хэмжээний үр дүнд газрын тос, хийн салбарын төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, ШУТИС, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд дараагийн шатны хэлэлцүүлгийг хийхээр шийдвэрлэв.

Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Газрын тос өрөмдлөгийн салбар
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026