link
ЭХИС-ийн захиргааны зүгээс дэмжин ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн олимпиадын 2-р шат 4-р сарын 28-нд, “Дулаан техник-2012” ШУТИС-ийн анхдугаар олимпиад 4-р сарын 29-нд тус тус амжилттай болж өнгөрлөө.
Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн олимпиадыг 2 үе шаттай явуулсан ба ШУТИС-ийн бүрэлдэхүүн 7 сургуулиас нийт 1200-аад оюутан 1-р шатанд шалгарснаас 2-р шатанд 83 оюутан тэнцэнжээ.
Өмнөх жилүүдэд зөвхөн ЭХИС-ийн оюутнуудын дунд зохиогдож байсан “Дулаан техникийн хэн сайн мэдэх вэ?” сэдэвт оилмипиадыг энэ оноос өргөжүүлэн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад “Дулаан техник, термодинамик”-ийн хичээлүүдийг судлаж буй оюутнуудыг хамруулах зорилгоор “Дулаан техник-2012” сэдэвтэйгээр ШУТИС-ийн анхдугаар олимпиадыг Дулаан солилцоо, термодинамикийн профессорын багаас санаачлан зохион байгуулжээ. Энэ олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуулиас нийт 102 оюутан идэвхитэй оролцсон байна.
Олимпиадуудад амжилттай оролцож, өндөр оноо авч эхний болон тусгай байрт шалгарсан доорх нэр бүхий оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Байр |
Цахилгаан техникийн үндэс |
Дулаан техник 2012 |
||||
I |
Б.Мягмардорж |
G.IM10D025 |
МИС |
Б.Манал |
M.PS10D035 |
ЭХИС |
II |
Ж.Ганбат |
M.PS10D003 |
ЭХИС |
П. Отгонбат |
M.HD10D210 |
ЭХИС |
II |
Б.Дорждагва |
H.ME10D003 |
УУИС |
Н.Эрдэнэдаваа |
M.PS09D075 |
ЭХИС |
III |
Ж.Бямбасүрэн |
M.PS10D036 |
ЭХИС |
А.Балжинням |
M.PS10D044 |
ЭХИС |
III |
Т.Арай |
H.ME11D080 |
УУИС |
Б.Батбаатар |
M.PS10D023 |
ЭХИС |
Тусгай |
Б.Чойжамц |
G.AM10D315 |
МИС |
Г.Батцэцэг |
M.TP10D001 |
ЭХИС |
Тусгай |
С.Батжаргал |
M.HD10D023 |
ÝÕÈÑ |
Б.Энхболд |
M.HD10D020 |
ЭХИС |
Тусгай |
Э.Цогзолмаа |
M.HD10D001 |
ЭХИС |
Д.Төртулга |
M.HD10D018 |
ЭХИС |
Тусгай |
Г.Батцэцэг |
M.TP10D001 |
ЭХИС |
Д.Төмөр-Очир |
M.AU10D016 |
ЭХИС |
Тусгай |
В.Мөнхболд |
G.IM10D315 |
МИС |
Л.Саруул |
E.TM08D026 |
МС |
Олимпиадад хичээл зүтгэл, цаг зав гарган оролцсон нийт оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн захиргаа
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea