link

“Уул уурхайн үйлдвэрлэл-уурхайн технологи, эрдэс боловсруулалт, менежмент” эрдэм шинжилгээний 50 дугаар бага хурал зохион байгуулагдана
2022-11-01 09:23 Батбаяр

Жил бүр зохион байгуулагддаг тус хурлыг Орчин үеийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Уул уурхайн үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ойд зориулан ГУУС-иас зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний бага хурлын ерөнхий хуралдаан ШУТИС-ийн Төв номын сан, Е-604 тоот өрөөнд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох профессор багш, төгсөгчид, уул уурхайн салбарын судлаачдын өгүүллийг аnyamtulga@must.edu.mn; хаягаар хүлээж авна.

ХУРЛЫН УДИРДАМЖ ТАТАХ

Хуралд холбогдох зарим огноо:

  • Өгүүлэл хүлээж авах сүүлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 08
  • Эмхэтгэл хэвлүүлэх хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 10
  •  Ерөнхий хуралдаан: 2022 оны 11 дүгээр сарын 15

Ирсэн өгүүллээс, хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийг, зохиогчтой зөвшилцөж шийднэ.
Зохион байгуулах комиссоор дамжин, редакц хийгдэн, хянагдсан бүx
өгүүлэл хэвлэгдэнэ.

 

 

LAST
MORE ...

Affiliated schools