link
“Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори” нь ШУТИС-ийн Хичээлийн II-р байрны 7 тоот өрөөнд байгуулагдсан ба нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал Т.Намнан, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, ШУТИС-ийн Захиргаа хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Х.Хишигбаатар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн хэлтсийн дарга Д.Цагаан-Өвгөн, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, ШУТИС, ГУУС-ийн багш, оюутнууд оролцлоо.
Тус лаборатори нь ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинэчлэн, материаллаг баазыг бэхжүүлж байгаа билээ.
Геологи, уул уурхайн сургуулийн “Чулуулгийн физик, бутлалтын сургалт, судалгааны лаборатори” нь Уул уурхайн салбарын бакалаврын болон ахисан түвшний оюутнууд болон Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхайн үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, шийдэл боловсруулж зөвлөмж өгөх, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахыг зорьж байна. Тухайлбал ил уурхайн хажуугийн болон овоолгын тогтворжилт, уулын даралтыг удирдах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх, өрөмдлөг тэсэлгээний ажлыг оновчтой гүйцэтгэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх бүрэн чадамж байна.
ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026