link

APNIC, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Empasoft ХХК, Infocert ХХК, болон Голомт банк хамтран төрийн болон бизнесийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулан практикт суурилсан "Cyber Security Workshop"-ийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгууллаа. Уг нэг өдрийн семинараар APNIC-ийн интернэтийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Адли Вахид (Adli Wahid) Кибер аюулгүй байдал, халдлагын хэлбэр сэдвээр онолын илтгэл болон пакет дүн шинжилгээ, Honeypot халдлагыг илрүүлэх, анхан шатны санах ойн дүн шинжилгээ зэрэг практик сургалт хийлээ. Семинарт И-Монголиа академи, Голомт банк, Мобиком корпорац, Иргэний нисэхийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Говь ХК, Грэйп сити ХХК, МҮОНРТ, Гэрэгэ систем, Тус солюшн ХХК, Монкон корпараци, ККТТ ХХК, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, APU, Грейпсити Монгол ХХК, Моносолюшн, МУИС-Улаанбаатар их сургууль, Монгол Даатгал, КЕВИКО ХХК, Швейцарийн хөгжлийн агентлаг, ШУТИС, Empasoft зэрэг байгууллагуудын 40 орчим мэргэжилтэн хамрагдсан бөгөөд оролцогчдод сертификат олгов. Нийт семинарт хамрагдсан аюулгүй байдлын мэргэжилтнүүд, Адли Вахид багш болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа баярлалаа.
МХТС-ЭША



Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026