link
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь Багш нарын баярт зориулсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг профессор, багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал Т.Намнан, ЗХНГ-ын дарга Ж.Арслан, СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од, ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал, ХХТГ-ын дарга Д.Бямбасүрэн, ХОХГ-ын дарга Г.Жавхлан болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, эрдэмтэн, профессор багш нарын төлөөлөл оролцлоо.
Дэлхийн багш нарын 56, Монголын багш нарын 28 дахь өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, боловсролын салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, хамт олноо манлайлж ажилласан ШУТИС-ийн профессор, багш, ажилтнуудын төлөөллийг шагнав.
ШУТИС-ийн дээд шагнал “ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ийг

ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛ”-ыг
ШУТИС-ИЙН “РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ыг
“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР
БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр:
Мянган боломжийн түлхүүрийг атгуулж, мянган сайхны үүдийг нээгч багш Танд дэлхийн багш нарын 56, Монголын багш нарын 28 дахь багш нарын баярын мэнд хүргэж, сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилтыг ерөөе.
Эрдэм мэдлэг өнөд чухаг
Эрдэмтэн багш нар минь хүндтэй эрхэм байг.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл
ШУТИС-ийн Захирлын зөвлөл
ШУТИС-ийн Захиргаа
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026