link
МҮХАҮТанхимаас мэдээлэл, харилцааны технологийн салбарын хөгжлийг олон нийтэд сурталчлах, шинэ үйлчилгээ шийдлийг бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг нээх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн олон талт шийдлийг танилцуулж санал болгох, түүнчлэн интернэт бизнесийг олон нийтэд сурталчлах зорилгоор 2012 оны 4 сарын 19-21-ний өдрүүдэд МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн Танхимд “National ICT Expo Show 2012” Үзэсгэлэн “ICT for Business, ICT for Citizen” уриан дор зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд:
- ШУТИС МХТС
- “СКАЙТЕЛ” ХХК
- ГОЛОМТ БАНК
- ХАС БАНК
- “МОНКАБЕЛЬ” ХХК
- “BSB Service” ХХК
- “Мэдээллийн нэгдсэн лавлах 1950”
- Үндэсний Data Төв
- Могул үндэсний брэнд
- М СИ ЭС электроникс ХХК
- “MONGOLIAN TRENCHLESS ENGINEERING” ХХК
- IERP consulting
- САММИТ ХХК
- “ЭМПАСОФТ” ХХК
- Next electronics
зэрэг байгууллагууд оролцлоо. Тус үзэсгэлэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ доорхи компаниуд шалгарлаа:
№ |
Шалгарсан номинаци |
Компани, байгууллагын нэр |
Шалгарсан бүтээгдэхүүн үйлчилгээ |
1 |
Хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортой хангагч байгууллага |
BSB Service ХХК |
Acer, Kyocera, Nec, Toshiba брэндүүдийн бараа, бүтээгдэхүүн |
2 |
Онцлох шийдэлтэй бүтээгдэхүүн |
ШУТИС - Мэдээлэл, Холбоо, Технологийн Сургууль |
ШУТИС-МХТСургуулийн Зүрхний бичлэгт суурилсан зайн эмчилгээний систем, Камерын хяналттай автомат хаалтын систем, Нарны зайн бүтээгдэхүүнүүд |
3 |
Оновчтой импортын брэнд бүтээгдэхүүн |
САММИТ ХХК |
Байгаль орчин ээлтэй Go Eco with EPSON бүтээгдэхүүн |
4 |
Оновчтой шийдэлтэй үйлчилгээ |
“ЭМПАСОФТ” ХХК |
Виртуаль оффисын цогц шийдэл үйлчилгээ |
5 |
Оновчтой шийдэлтэй үйлчилгээ |
“MONGOLIAN TRENCHLESS ENGINEERING” ХХК |
“Нүхлэгч, Нүдэгч” технологи |
6 |
Нийтэд таалагдсан үйлчилгээ |
ГОЛОМТ БАНК |
Интернэт банкны цогц үйлчилгээ |
7 |
Өрсөлдөх чадвартай Үндэсний брэнд бүтээгдэхүүн |
М СИ ЭС ЭЛЕКТРОНИКС ХХК |
Mogul бүтээгдэхүүн |
8 |
Онцлох үйлчилгээ |
“СКАЙТЕЛ” ХХК |
Skymedia гурвалсан үйлчилгээ |
Тус үзэсгэлэнгээс ШУТИС-ийн МХТС “Зүрхний бичлэгт суурилсан зайн эмчилгээний систем, Камерийн хяналттай автомат хаалтын систем, Нарны зайн бүтээгдэхүүн”-үүд үзэсгэлэнгийн онцлох шийдэлтэй бүтээгдэхүүнээр шалгарч Цом, Хүндэт өргөмжлөл, “Жижиг дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2012” Олон улсын үзэсгэлэнд 9кв.м талбайг үнэ төлбөргүй эзэмших эрхийн бичгээр шагнууллаа.
Бүтээл нь шалгарсан багш оюутнуудынхаа урлан бүтээх үйлст нь амжилт хүсэж, оюуны мэлмий тань тунгалаг байхын ерөөл дэвшүүлье!
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea