link
ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар нь БНСАУ-ын төрийн байгууллагын BOLD сургуультай хамтран ЕБС-ийн сурагчид, ШУТИС-ийн “Газрын тосны инженер” хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнуудад “Codemon in Mongolia 2022” сургалтыг англи хэл дээр 2022 оны 8 дугаар сарын 2-ноос эхлэн 3 өдрийн турш ШУТИС-ийн 1-313 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь: оюутан залуусын инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа, бүтээлийг бий болгох байлаа.
Сургалтад Монголын ЕБС-ийн Монгол-Оросын хамтарсан сургууль, Кибер академи, 1-р сургууль, Кембрижийн сургууль, Логарифм сургуулийн 8-11-р ангийн 11 сурагч, Газрын тос, өрөмдлөгийн салбарын 2-р дамжааны 6 оюутан нийт 17 оролцогч, БНСАУ-ын талаас ЕБС-ийн 8-10-р ангийн 12 сурагч оролцсон ба хоёр орны хүүхдүүд бие биеэсээ харилцан туршлага судаллаа.
Сургалтыг БНСАУ-ын BOLD сургуулийн багш, дарга Joseph Hwang удирдан явуулж 3 хоногийн турш сурагчид код бичиж spiderrobot бүтээж 5 баг хоорондоо өрсөлдлөө.





ШУТИС, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026