link

Боловсролын Зээлийн Сангийн сургалтын төлбөрийн тэтгэлэг (буцалтгүй тусламж)-д анх удаа хамрагдах оюутнуудын анхааралд
2022-08-17 20:41 ЗАА

Тавигдах нөхцөл:

Төрөөс үзүүлэх  санхүүгийн дэмжлэг буюу сургалтын төлбөрийн тэтгэлэг (буцалтгүй тусламж)-ээр суралцах оюутан нь дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх шаардлагатай.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны  хариуцсан ажилтанд өгнө.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын дагуу төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт ШУТИС-ийн дараах суралцагч хамрагдана. Үүнд:

  • 4.1.1.  Бүтэн өнчин суралцагч;
  • 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
  • 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
  • 4.1.4. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;
  • 4.1.5.  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
  • 4.1.6. Нэг гэр бүлийн  3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 суралцагч;

Суралцагчийн бүрдүүлэх  бүрдүүлэх материал:

1. Бүтэн өнчин суралцагч:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  • Төрсний гэрчилгээ /эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих албан бичиг.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримт

2. Хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн суралцагч, магистрант, докторант:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягыг бичнэ/.
  • Төрсний гэрчилгээ /эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих албан бичиг
  • “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” (50-иас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2022 оны 8 дугаар сараас  хойш хүчинтэй хугацаатай, эсвэл хугацаагүй байх )

3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  • Төрсний гэрчилгээ /эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих албан бичиг
  • “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд” (эцэг, эх хоёулаа 50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалттай байх, 2022 оны 8 дугаар сараас  хойш хүчинтэй хугацаатай, эсвэл хугацаагүй байх)

4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан эцэг / эсвэл эх/ ах, эгч, дүүгийн нь төрсний гэрчилгээ /эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих албан бичиг
  • “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” (70 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалттай байх, 2022 оны 8 дугаар сараас  хойш хүчинтэй хугацаатай, эсвэл хугацаагүй байх)

5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөр буцалтгүй тусламжаар санхүүжинэ. Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ / эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,8 ба түүнээс дээш байх/
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхний хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих албан бичиг
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

6. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт  суралцагч:

  • Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ /эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа/
  • 2022 оны ЭЕШ-ын батламжийг БҮТ-ийн системээс суралцагч хэвлэж өгнө.
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /голч дүн 2,00 ба түүнээс дээш байх/
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Баг, сумын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих албан бичиг
  • Цаатны тэтгэмжийн дэвтрийн хуулбар

Буцалтгүй тусламжийн дээрх  материалуудыг гаргацтай, тод, албан бичгийн шаардлага хангасан байдлаар бэлтгэн, намрын улиралд 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 02, хаврын улиралд 2023 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд БС-ийн  сургалтын албаны  хариуцсан  ажилтанд  өгнө. 

Хариуцсан ажилтны мэдээлэл

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Ажилтны нэр

Ажлын утас

И мэйл хаяг

1

Барилга, архитектурын сургууль

О.Батмөнх

324590-2206

obatmunkh@must.edu.mn

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ө.Цэрэннадмид

 

u_tserennadmid25@must.edu.mn

3

Бизнесийн ахисан түвшний сургууль

М.Мөнхтуяа

70160608

m.munkhtuya@must.edu.mn

 4

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

М.Түмэндэлгэр

324590-2206

tumendelger_m@must.edu.mn

5

Геологи, уул уурхайн сургууль

Э.Алтанзул

324590-2706

altanzul.en@must.edu.mn

6

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

chirchmaa@must.edu.mn

7

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

dulamsuren.o@must.edu.mn

8

Механик, тээврийн сургууль

Л.Пунсалдулам

70110534

punsaldulam@must.edu.mn

9

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306

boloroo@must.edu.mn

10

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

aariunzaya@must.edu.mn

11

Нээлттэй боловсролын төв

Н.Отгонбаяр

 

otgonbayar@must.edu.mn

12

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Ө.Гэрэлчулуун

70374735

gerelchuluun@stda.edu.mn

13

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Э.Золжаргал

75773318

zoljargal@erdenetis.edu.m

Тайлбар:

1. БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд   18, нэг хичээлийн жилд нийтдээ 30 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба  сонгох кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлнө.

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2022.08.17

Affiliated schools