link

Боловсролын Зээлийн Сангийн сургалтын төлбөрийн тэтгэлэг (буцалтгүй тусламж)-ээр үргэлжлүүлэн суралцах оюутнуудын анхааралд
2022-08-17 20:35 ЗАА

 Өмнөх улирал буюу 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд БЗС-ийн буцалтгүй тусламжид хамрагдсан оюутнууд 2,00 ( нэг өрхийн 3 ба түүнээс дээш суралцагчийн нэг бол 2,8) болон түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан, холбогдох заалтын шалгуур хангаж буй тохиолдолд  2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн сурч болно.

Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах оюутнууд:

  1. Голч дүнгийн тодорхойлолт
  2. Холбогдох заалтын  материалаа  бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны хариуцсан ажилтанд 2022.08.22-ноос 09.02-ны (ажлын) өдрүүдэд өгч, гэрээнд гарын үсэг зураад, хичээл сонголт-2 хийх эрхээ нээлгэнэ.

 Холбогдох заалтын материалын талаар тайлбар:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч болон  магистрант, докторант, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын сунгалтаа өгнө. (Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт нь ХУГАЦААГҮЙ, 2022.08.22-ны байдлаар сунгалтын хугацаа нь дуусаагүй байгаа  тохиолдолд заалтын холбогдох материал өгөх шаардлагагүй.)
  2. Цаатан өрхийн болон бүтэн өнчин суралцагч заалтын холбогдох материал өгөх шаардлагагүй.
  3. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх заалтаар буцалтгүй тусламжид хамрагдсан бол:
  • 3 оюутны  сургууль тус бүрийн сургалтын албаны тодорхойлолт
  • 3 оюутны дүнгийн тодорхойлолт
  • Буцалтгүй тусламжаар суралцагч үндсэн оюутнаас бусад 2 оюутны нь сургалтын төлбөрөө төлсөн баримт зэрэг материалыг бүрдүүлнэ.

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2022.08.17

Affiliated schools